Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

МЭХ ны БНСУ дахь Салбар Зөвлөлөөс жил бүр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Эмэгтэйчүүдтэйгээ уулзаж хамтдаа тэдний сайн сайхны төлөө олон талт арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай билээ

Энэ жил МЭХ ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ирэх ээлжит айлчиллын үеэр холбогдуулан хугацааг талархалтай онцлон түр хойшлуулан <<IWOMAN>> Эвент үйл ажиллагааг 2026.03.22 нд Сөүл хотод амжилттай зохион байгууллаа. МЭХ ны БНСУ дахь Салбар Зөвлөлийн Тэргүүний үүрэгт ажлыг 2019.02.15 -наас 2026.03.22 хүртэл тууштай 7 жил Солонгост ажиллаж амьдардаг Эмэгтэйчүүд ,Хүүхдүүд,Монголчуудын төлөө Салбар Зөвлөлийн Сайхан сэтгэлт Бүсгүйчүүл Ээжүүдийнхээ хамт, тэднийг тэргүүлэн удирдан олон талт ажил зохион байгуулж улмаар Элчин сайдын яам, Консулын газар, ТББ нягт харилцаа холбоотой хамтран ажиллан,олон Эмэгтэйчүүд,Хүүхдүүдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн,боловсролын, соёлын,эх орноо сурталчлах,дэмжих,туслах,найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт олон түүх, туулал ,дурсамж бүтээсэн МЭХ ны БНСУ дахь Салбар Зөвлөлийн Анхны Тэргүүн Г.Базаррагчаагийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн МЭХ ны Ерөнхийлөгч &УЗ,Салбар Зөвлөлийн Тэргүүн & хамт олны шийдвэрээр уламжлагдан дамжих нь зүйтэй гэсэн олонхийн саналаар 2019-2024 он хүртэл Тэргүүлэгч 2025-2026 онд Дэд Тэргүүний үүрэгтэй Ч.Анхбаярт хүлээлгэн өгөх ёслол баяр ёслолын байдалтай хүндэтгэлтэй болж өндөрлөлөө. МЭХ ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Гадаад улс орон дахь хамгийн анхны,одоогоор цорын ганц Салбар Зөвлөлийн анхны Тэргүүн Г.Базаррагчаагийн 7 жилийн хугацаанд Салбар Зөвлөлийн үндэс суурийг маш сайн тавьж онцгой сайн амжилттай ажиллаж ирсэнийг дүгнэж МЭХ тэй байнга холбоотой хамтарч байсанд,тусалсанд баярлаж талархсанаа илэрхийлээд цаашид шинээр сонгогдож байгаа Тэргүүн маань сайн ажиллана гэж итгэлтэй байна аа гэлээ. Шинэ Тэргүүн Ч.Анхбаяр Эвент үйл ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчдийн өмнө цаашид хийх гэж төлөвлөсөн <<МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ >>танилцууллаа. МЭХ ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-дахь Салбар Зөвлөлийн Тэргүүн Г.Базаррагчаа Шинэ Тэргүүн Ч.Анхбаяр нар бие биедээ баяр хүргэн бэлэг солилцлоо. Шинэ Тэргүүн Ч.Анхбаяр бол олон зүйлийг хамтарч ,харсан туршлага дээрээ тулгуурлан Салбар Зөвлөлийг хангалттай удирдаж чадах Удирдагч байж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Шинэ Тэргүүн Ч.Анхбаяр & Дүүдээ санасан төлөвлөсөн зорьсон болгон нь бүтэж, дэлгэрч ,олон сайхан эерэг, үнэ цэнэтэй ажлуудаараа түмэнд хүндлэлийг олж төрд үнэлэгдэн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж сайн сайханд хүрэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Чи чадна аа хайртай шүү ❤️ Баярлалаа гялайлаа талархлаа

Бусад мэдээ

Бүгдийг харах →